ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ТӨВ АЙМАГТ ТАГНУУЛЫН АЛБА ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 100 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА

2024-10-23

Тагнуулын ерөнхий газрын Төв аймаг дахь хэлтэс нь анх “Богд хан уулын анги” нэртэйгээр байгуулагдаж байжээ.
Тус анги нь 1925-1931 он хүртэлх хугацаанд одоогийн Төв аймгийн Лүн суманд байрлаж байгаад Дотоод явдлын яамны сайдын 1942 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 154 дүгээр тушаалаар хэлтэс болон зохион байгуулагдаж, албаны байр нь аймгийн төв Зуунмод хотод шилжсэн түүхтэй юм.
100 жилийн ойн баярын хуралд аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн, хүчний байгууллагын удирдлагууд, тагнуулын байгууллагад хүч хөдөлмөр, бие сэтгэл, оюун ухаанаа зориулан ажиллаж ирсэн офицер, ахлагч, албан хаагчид оролцлоо.
Монгол төрийн тусгай албанд өнөөгийн даяаршиж байгаа нийгэмд улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хамгаалахын тулд түүхэн туршлага, өв уламжлалаа хадгалсан нэгдмэл тогтолцоо, үйл ажиллагааны мөн чанараа эрхэмлэн ажиллахад нь нутгийн өөрөө удирдах байгууллага хамтран дэмжин ажиллаж ирснийг ИТХ-ын дарга баярын мэндчилгээндээ дурдлаа.
Төрийн тусгай чиг үүрэг бүхий албан хаагчдаас эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан хүмүүсийг шагнаж,урамшууллаа.
Монгол Улсынхаа тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын төлөө тангараг өргөж, албан үүргээ нэр төртэй биелүүлж байгаа Тагнуулын ерөнхий газрын Төв аймаг дахь хэлтсийн хамт олонд ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 67
2 / 3%
3 / 4%
38 / 57%
1 / 1%
23 / 34%