ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 2024 ОНЫ 10 ДУГААР САРЫН АЖЛЫН МЭДЭЭ

2024-10-30

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024-2028 оны бүрэн эрхийн хугацааны анхдугаар хуралдаан 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хуралдаж 6 асуудал хэлэлцэж 6 тогтоол баталлаа. Үүнд:

            1.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсон дараах  41 төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрлөө. Үүнд: /тойргийн дарааллаар/

                        1.Ренценгийн Одмөнх                               22.Батмөнхийн Мөнхтөр

                        2.Намжилын Мөнхзул                                23.Лхагваагийн Ганпүрэв

                        3.Цэндийн Сэлэнгэ                                    24.Энхболдын Батсүх

                        4.Батсуурийн Отгонзул                             25.Сод-Эрдэнийн Шижирбаатар

                        5.Сандагдоржийн Ариунбат                    26.Сүхбаатарын Гэрэлт-Эрдэнэ

                        6.Хишигдоржийн Батцэнгэл                    27.Балганы Мөнхбат

                        7.Доржсүрэнгийн Эрдэнэбулган             28.Мягмарсүрэнгийн Тэмүүлэн

                        8.Жавзангийн Отгондалай                       29.Ганзоригийн Дуулга

                        9.Жижигхэний Сайнцог                            30.Төмөртогоогийн Анхбаяр

                        10.Батсуурийн Чимгээ                              31.Даваасүхийн Зоригтбаатар

                        11.Төмөрбаатарын Батзул                       32.Ганболдын Одхүү

                        12.Одын Анар                                             33.Намжимын Бат-Эрдэнэ

                        13.Пүрэвжавын Гончигдорж                    34.Дашдоржийн Золбаяр

                        14.Нацагдоржийн Лхагвадорж               35.Баясгалангийн Цогтбаатар

                        15.Сүхээгийн Мөнхбат                              36.Нацагдоржийн Захирахбаатар

                        16.Арвины Дашбат                                    37.Долгорын Пүрэвдорж

                        17.Цэнгэлийн Батболд                              38.Цэрэндагвын Баянбаатар

                        18.Ганчулууны Бат-Орхон                        39.Эрдэмбилэгийн Саранчимэг

                        19.Дондогжамцын Наранбаатар            40.Бандийн Уранчимэг

                        20.Баасанжавын Отгонбаяр                    41.Минжбадгарын Бямбацогт

                        21.Бат-Эрдэнийн Мөнхболд

            2.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааны дэгийг хэлэлцэн батлав.

            3.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Хурлын Зөвлөлийн бүрэлдэхүүн, аймгийн Засаг даргыг сонгох санал хураалтыг зохион байгуулах, дүнг гарган хуралд танилцуулах үүрэг бүхий тооллогын комиссыг Төлөөлөгч Н.Захирахбаатар, Төлөөлөгч Г.Дуулга, Төлөөлөгч Д.Золбаяр нарын бүрэлдэхүүнтэй байгууллаа. 

            4.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 51.2 хувийн саналаар Ганчулууны Бат-Орхоныг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгов.

            5.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн бүрэлдэхүүнийг аймгийн ИТХ-ын даргыг оролцуулан 7 гишүүнтэй байхаар тогтоож, дараах төлөөлөгчдийг Зөвлөлийн бүрэлдэхүүнд 1 жилийн хугацаатай сонголоо. Үүнд: Г.Бат-Орхон, Н.Лхагвадорж, Ц.Сэлэнгэ, М.Тэмүүлэн, Р.Одмөнх, Х.Батцэнгэл, Н.Бат-Эрдэнэ.

            6.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 51.2 хувийн саналаар Нацагдоржийн Лхагвадоржийг аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэн аймгийн Засаг даргаар томилж өгөхийг Монгол Улсын Ерөнхий сайдад санал болголоо.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%