Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаан 2024 оны 10 дугаар сарын 28 ний өдөр 21 төлөөлөгчийн 100 хувийн ирцтэй хуралдлаа. Анхдугаар хуралдааныг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу насаар хамгийн ахмад төлөөлөгч Ц.Цолмонсүрэн удирдав. Сумын ИТХ-ын анхдугаар хуралдаанаар дараах 8 асуудлыг хэлэлцэн 6 тогтоол баталлаа. Сумын ИТХ-ын даргаар санал хураалтаар олонхын санал авсан Д.Баярсайханыг томиллоо. Сумын Засаг даргад Д.Батсуурийг нэр дэвшүүлж, аймгийн Засаг даргад томилуулахаар санал хүргүүллээ.
1. Сумын ИТХ-ын төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай
2. Сумын ИТХ-ын хуралдаааны дэг батлах тухай
3. Хэлэлцэх асуудал батлах тухай
4. Тооллогын комисс томилох тухай
5. Сумын ИТХ-ын даргыг чөлөөлж, ИТХ-ын даргыг томилох тухай
6. Сумын ИТХ-ын зөвлөл байгуулах тухай
7. Сумын ИТХ-ын хороо байгуулах тухай
8. Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай