Өнөөдөр /2024.10.25/ Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан 96,5 хувийн ирцтэйгээр эхэлж, 29 төлөөлөгчийн бүрэн эрхийг баталгаажуулан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн үнэмлэх, энгэрийн тэмдгийг гардуулан өглөө.
Мөн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар Сайншанд сумын 8 дугаар баг буюу 8 дугаар тойргоос нэр дэвшиж төлөөлөгчөөр сонгогдсон Мөнхдаваагийн Буяндэлгэрийг сонгож, сумын Засаг даргаар Сайншанд сумын 8 дугаар баг буюу 8 дугаар тойргоос нэр дэвшиж аймгийн Иргэдийн Төлөөлөгчөөр сонгогдсон Чулуунсүхбаатарын Түвшинтөрийг сонгон аймгийн Засаг даргад уламжлахаар шийдвэрлэв.