ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 2024-2028 ОНЫ БҮРЭН ЭРХИЙН ХУГАЦААНЫ АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО.

2024-10-25

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн дүнгээр байгуулагдсан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан 100 хувийн ирцтэйгээр амжилттай зохион байгуулагдлаа.
Энэ удаагийн ээлжит сонгуулиар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал анх удаа 35 Төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй ажиллах бөгөөд анхдугаар хуралдааныг хуулинд заасны дагуу Төлөөлөгчдөөс насаар хамгийн ахмад Төлөөлөгч Бавуугийн Түвшинбаяр даргалан зохион байгууллаа.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар Даланзадгад сумын 3-р багаас сонгогдсон Төлөөлөгч Оюуны Эрдэнэ-Өрнөхийг нийт Төлөөлөгчдийн 88.5 хувийн саналаар сонгож, томилов.
Аймгийн Засаг даргаар Баяндалай сумаас сонгогдсон Төлөөлөгч Насанбуянгийн Энхбатыг нийт Төлөөлөгчийн 71,4 хувийн саналаар дэмжиж, Монгол Улсын Ерөнхий сайдад уламжиллаа.
Түүнчлэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны шийдвэрийн биелэлтийг хангуулах, хуралдааны бэлтгэл хангах, Хурлын хороо, ажлын хэсгийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэг бүхий Хурлын Зөвлөлийг Төлөөлөгч О.Эрдэнэ-Өрнөх, Б.Батсайхан, Ц.Дэнээдорж, Ө.Баянмөнх, Д.Баттүвшин, Б.Дэнсмаа, Ц.Золжаргал нарын 7 Төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй байгуулав.
Аймгийн ИТХ-ын 2024-2028 оны бүрэн эрхийн хугацаанд сонгогдсон Төлөөлөгчдийн талаарх товч статистик:
🔵 АН-21
🔴 МАН-13
⚪️ Бие даагч -1
🔸30-39 насны 22 Төлөөлөгч
🔸40-49 насны 6 Төлөөлөгч
🔸50-59 насны 6 Төлөөлөгч
🔸60-69 насны 1 Төлөөлөгч
🟧 Дахин сонгогдсон 18 Төлөөлөгч
🟧 Шинээр сонгогдсон 17 Төлөөлөгч
👩 Эмэгтэй 4 Төлөөлөгч
👨 Эрэгтэй 31 Төлөөлөгч сонгогдсон байна.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%