ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Ахмад настанд үзүүлэх өдрийн үйлчилгээ

2024-09-25

Арга хэмжээний хүрээнд дараах үйлчилгээг үзүүлсэн. Үүнд:
1. Хөдөлмөр эрхлэлт, халамж хариуцсан мэргэжилтэн Д.Мөнгөнцэцэг “Ахмад настны тухай” хууль болон халамжийн үйлчилгээний талаар мэдээлэл хийсэн.
2. ЕБС-ийн түүхийн багш Ц.Гантуяа “Угийн бичиг хөтлөх” талаар мэдээлэл өгч, гарын авлага бэлтгэн тараасан.
3. Эрүүл мэндийн төвийн сэргээн засах эмчилгээний сувилагч Б.Сармандах, лаборант Х.Даваадулам, эмийн санч Б.Отгонзул нар ахмадуудын даралтыг хэмжих, зүрхний цохилт, цусанд дахь сахарын хэмжээг тодорхойлох, элэгний B,C вирус илрүүлэх, витамины багц олгож зөвөлгөө өгч ажилласан.
4. Баянгол сувилалын бариа засалч Ц.Билгээ 15 ахмад настанд бариа засал хийж, бумба тавих зэргээр үйлчилгээ үзүүлж зөвлөгөө өгч ажилласан.
5. "Хөдөлгөөн эрүүл мэнд" уриан дор Соёлын төвийн бүжгийн багш Б.Бадралбуян бий биелгээ заасан.
6. Соёлын төвөөс номын санч Н.Долгорсүрэн номын үзэсгэлэн гаргаж, ном унших карт нээж өгч ажилласан.
7. Ахмадуудын дунд “Зүйр үг хэлэлцэе” тэмцээнийг зохион байгуулж 1-р байранд С.Гансүх, 2-р байранд Н.Лхагвадэмбэрэл нар шалгарч өргөмжлөл, гарын бэлгээр шагнуулсан.
8. Ахмад настнуудын дунд “Дуу”-ны тэмцээн зохион байгуулахад 1-р байранд Б.Алтанцэцэг, 2-р байранд Л.Жимсээ, 3-р байранд Б.Цэрмаа нар шалгарч байр эзэлсэн ахмадууддаа өргөмжлөл, гарын бэлэг гардууллаа.
9. "Баярлалаа" үсчиний газрын үсчин Г.Ганчимэг 5 ахмад настанд үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлж хамтран ажилласан.
Мөн хүрэлцэн ирсэн ахмадуудад өдрийн цайгаар үйлчилж, нэгэн өдрийг дурсамж дүүрэн, үр бүтээлтэй өнгөрүүллээ.
Ахмад настан азай буурлуудадаа эрүүл энх, саруул сайхныг хүсэж, урт насалж удаан жаргахын ерөөл өргөе.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 74
2 / 3%
3 / 4%
44 / 59%
1 / 1%
24 / 32%