ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

"ХҮҮХЭД ХАМГААЛАЛ БА СЭТГЭЛ ЗҮЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ" СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2024-09-12

Аймгийн ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛ, аймгийн БОЛОВСРОЛЫН ГАЗАР хамтран "ХҮҮХЭД ХАМГААЛАЛ БА СЭТГЭЛ ЗҮЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ" сэдэвт сургалт зохион байгууллаа.
Сургалтаар 27 сумдын нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, дотуур байрны багш нарыг мэргэжлийн удирдлагаар хангах, боловсролын салбар дахь хүүхэд хамгаалал ба сэтгэл зүйн тусламж үйлчилгээг үзүүлэх арга зүй, аргачлалд суралцуулах зорилготой байв.
Уг зорилгын хүрээнд оролцогчдод:
👉Болзошзүй эрсдэл, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх
👉Гамшгийн эрсдэл үнэлгээ
👉Үе тэнгийн дээрэлхэлт ба гэмт хэрэг зөрчил
👉Хүүхэд өртсөн зам тээврийн осол хэргийн шалтгаан нөхцөл
👉Эрүүл мэндийн боловсрол, мэдээлэл
👉Цахим эрсдэлээс урьдчилан сэргийлэх
👉Бусдын сэтгэл зүйн байр байдлыг харгалзан харилцааг амжилттай удирдах арга зүй зөвлөгөө өглөө.
Хүүхэд хамгааллын ажлыг дэмжин
💡Боловсролын ерөнхий газар
💡МУБИС, Сэтгэл зүйн тэнхим
💡Төв аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газар
💡Төв аймгийн Цагдаагийн газар
💡Төв аймгийн Онцгой байдлын газар
💡Миг даатгал ХХК нар хамтран зохион байгууллаа.
Аймгийн ГХУСАЗСЗөвлөл

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 67
2 / 3%
3 / 4%
38 / 57%
1 / 1%
23 / 34%