“Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр”-ийг тохиолдуулан Ерөнхий боловсролын 4, 5-р сургууль, "Хүмүүн" ахлах сургууль, Төв Политехникийн нийт 50 гаруй сурагчдын дунд "Түүхээ эргэн санацгаая" сэдэвт явган аялал зохион байгуулсан.
Уг аяллын үеэр сурагчид “Ногоон ирээдүй” уриан дор орчин тойрныхоо хогийг цэвэрлэн, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах сэтгэлээ илэрхийллээ.
Сурагчдыг аймгийн ИТХ-ын Ажлын алба, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос урамшуулан шагналаа.
АГААР САЛХИНД ГАРЧ БУЙ ИРГЭН БҮР ӨӨРСДИЙН ХОГОО ТҮҮЖ, ЭХ ОРНОО ХАЙРЛАН ХАМГААЛАХЫГ УРИАЛЖ БАЙНА !!!