Жил бүрийн 09 дүгээр сарын 10-ны өдрийг “Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай бөгөөд энэ жил 29 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлж байна.
Уг өдрийн хүрээнд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг хүндэтгэн дурсах, мөнхжүүлэх, түүхэн сургамжийг залуу хойч үедээ таниулах зорилгоор Ерөнхий боловсролын 4, 5-р сургууль, "Хүмүүн" ахлах сургууль, Төв Политехникийн сурагчдын дунд "Түүхээ эргэн санацгаая" сэдэвт явган аялал зохион байгууллаа.
Их хэлмэгмэгдүүлэлтийн гашуун түүхийн голомт болох Богд хан уулын өвөрт Манзушир хийдийн аманд түүхийн жимээр аялалаа.
Аялалд 50 гаруй сурагчид хамрагдсан бөгөөд тэдэнд тухайн цаг үеийн их хэлмэгдүүлэлтийн бодит түүхийн талаар мэдээлэл өгч, хамтдаа ярилцлаа.
Мөн суруагчдын дунд асуулт хариултын "АХА" тэмцээн зохион байгуулж нэгэн өдрийг цэвэр агаарт өнгөрөөлөө.