Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын өдрийг тохиолдуулан Төв аймгийн ИТХ-ын Ажлын алба, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос “Хэлмэгдэгсдийн төгөл”-д мод тарилаа .
1996 оноос эхлэн Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоолын дагуу энэ өдрийг жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдөр тэмдэглэж, 29 дэх жилдээ хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн өнгөрөөж байна.
Уг ажлын хүрээнд “Зуунмод цэцэрлэгжүүлэлт” ОНӨҮГ-тай хамтран 09-р сарын 06-ны өдөр “Зуунмод цэцэрлэгт хүрээлэн” дэхь “Хэлмэгдэгчдийн төгөл”-д монос, шар хуайс зэрэг нийт 10 гаруй мод тарьж, арчилгаа усалгаа хийлээ.