Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөл 2024 оны 09 дүгээр сарын 11 ний өдөр хуралдлаа. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:
1. ИТХ-ын 28 дугаар хуралдааны тов тогтоох
2. Хэлэлцэх асуудлын жагсаалт батлах тухай
Дээрх асуудлуудыг хэлэлцэн сумын ИТХ-ын даргын 2024 оны 09 дүгээр сарын 11 ний өдрийн сумын ИТХ-ын 28 дугаар хуралдаан зарлах тухай 07 дугаар Захирамж гарлаа. Сумын ИТХ-ын 28 дугаар хуралдаанаар 1. Сумын 2024 оны төсвийн тодотгол батлах тухай, сумын 2024 оны 3 дугаар улирлын төсвийн гүйцэтгэлд дүгнэлт өгөх тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэхээр шийдвэрлэлээ.