ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ӨНӨӨДӨР: УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭХ ӨДӨР

2024-09-10

Монгол улсын түүхэнд хар мөрөө үлдээсэн хамгийн эмгэнэлт үйл явдал бол 1937-1939 онуудад илүү өргөн хүрээг хамарч өрнөсөн улс төрийн хэлмэгдүүлэлт байсан юм. Уг хэлмэгдүүлэлтэд монголын олон мянган иргэд, түүний дотор чадварлаг сэхээтнүүд, төр засгийн байгууллагын болон цэргийн албан тушаалтан, эрдэм мэдлэгтэй лам хуврагууд илүү ихээр өртсөн байна.
Монгол улсад улс төрийн хэлмэгдүүлэлт нь нийгмийн бүхий л давхарга, олон түмнийг нийтээр нь хамарч эхэлсэн 1937 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөр төлөөлүүлэн жил бүрийн энэ өдрийг “Улс төрийн хэлмэгдэгчдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” болгон улс орон даяар тэмдэглэж байх тухай УИХ-ын тогтоолын дагуу энэхүү өдрийг 29 дэх жилдээ хүндэтгэн өнгөрүүлж байна.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-аас нэмэлт өөрчлөлт оруулснаар улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчдийн эхнэр /нөхөр/ эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80.0 сая төгрөг, мөн хорих ялаар шийтгүүлсэн дээрх хүмүүст 40.0 сая төгрөгийн нөхөх олговор тус тус олгохоор тусгасан. Өнөөдрийн байдлаар хуулийн дээрх заалтын хүрээнд Сэлэнгэ аймгийн харьяат 68 нэхэмжлэгчид нөхөх олговор 3 тэрбум 126 сая төгрөгийг олгуулаад байна. Үүнийг он тус бүрээр танилцуулбал: 2019 онд 6 нэхэмжлэгчид 281. 0 сая, 2020 онд 34 нэхэмжлэгчид 1.683.0 сая, 2021 онд 3 нэхэмжлэгчид 120.0 сая, 2022 онд 12 нэхэмжлэгчид 441 сая, 2023 онд 10 нэхэмжлэгчид 480 сая, 2024 онд 3 нэхэмжлэгчид 121 сая төгрөгийн нөхөх олговор олгогдож аймгийн хэмжээнд нөхөх олговор авахаар шүүхийн шийдвэр нь гарсан иргэдийн нэхэмжлэлийг бүрэн барагдуулаад байна.
Сэлэнгэ аймгийн цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс Сүхбаатар сумын ИТХ-тай хамтран эл өдөр хэлмэгдэгсдийн хойчийн буянд зориулан “Төгс баясгалант номын хүрд хийд”-д буяны ном хуруулах, хэлмэгдэгчдийн үр хүүхэд, төрөл төрөгсдийг хүлээн авч уулзан санал хүсэлтийг нь сонсох зэрэг арга хэмжээг зохион байгууллаа.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%