Аймгийн ИТХ нь 2020-2024 оны бүрэн эрхийн хугацаандаа нийт 28 удаа хуралдаж, 206 асуудал хэлэлцэн, 235 тогтоол батлан гаргаад байна.
Өнөөдрийн хуралдаанаар нийт 12 асуудал хэлэлцэхээр төлөвлөлөө.
Үүнд:

Аймгийн хөгжлийн 2024 оны жилийн төлөвлөгөөний хэрэгжилтийн явц

Аймгийн хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай

2024 оны төсөв тодотгох тухай

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны11 дүгээр сарын 02-ны өдрийн “Хүүхэд хамгааллын чиглэлээр авах арга хэмжээний тухай” 02 дугаар тогтоолын хэрэгжилтийн явц

Усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө батлах тухай

Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай (Аймгийн ИТХ-ын 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн V хуралдааны 12 дугаар тогтоол)

Орон нутгийн тусгай хамгаалатаас газар хэрэгчлэн чөлөөлөх тухай

Аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө 2019-2023 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилт, 2024-2030 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай

Хөрөнгө шийдвэрлэх тухай

“Төв эрдэнэс” ОНӨААТҮГ-ын төсөв, санхүү, үйл ажиллагааны мэдээллийн тухай болон Хамтарсан компаний үүсгэн байгуулагчаар оролцох тухай, ажлын хэсгийн мэдээлэл

Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудын удирдах зөвлөлийн дарга, гишүүдийг чөлөөлөх тухай

Аймгийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлуудыг хэлэлцэн, холбогдох шийдвэрүүдийг гаргана.
Хурлын хуралдааныг Юнивишны 958-р суваг

, ДДИШ-ийн 952-р суваг

, Од кабелийн 32-р сувгаар

тус тус /Төв телевизээр/ шууд дамжуулж байна.
АЖЛЫН АЛБА