ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА 2024.08.28

2024-08-28

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2024 оны 8 дугаар хуралдаанаар төлөвлөгөөнд тусгагдсан болон бусад асуудлуудын хүрээнд хуралдлаа.

Хуралдааныг Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Б.Мөнхбат удирдан явуулж, хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд тусгагдсан 9 асуудлыг хэлэлцэн холбогдох тогтоол, шийдвэрийг гаргаж ажиллалаа.Үүнд:
- Дүүргийн хороодын сайн дурын иргэдийн зөвлөлийн эргүүлийн ажлын үнэлгээ;
- Дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр хөдөлгөөнд оролцогчдын буруу дадал, хандлагыг өөрчлөх, зөв үйлдэлд уриалах, сурталчлан таниулах нөлөөллийн аян зохион байгуулах;
- Дүүргийн Цагдаагийн байгууллагаас зохион байгуулж буй “Цахим орчин- залилан арга хэмжээ, ” Хүүхдийн зөвлөл” байгуулж үр дүнг тооцож ажиллах;
- Дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс зохион байгуулж буй сургалтын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх;
-Дүүргийн 37, 72, 149 дүгээр сургуулиудын гадна болон дотор орчныг камержуулахад дэмжлэг үзүүлэх тухай асуудлуудыг тус тус хэлэлцэж шийдвэрлэлээ.

Мөн дүүргийн 2024 оны 7 дугаар сарын Эрүү, хэв журмын нөхцөл байдлын талаарх дүүргийн Цагдаагийн газрын мэдээллийг дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга дэд хурандаа Э. Даваадорж танилцуулав.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 71
2 / 3%
3 / 4%
42 / 59%
1 / 1%
23 / 32%