Монгол Улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 103 жилийн ой, Залуучуудын өдрийг тохиолдуулан дүүрэг орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтэд, үнэтэй хувь оруулж буй дүүргийн иргэдэд Засгийн газрын шагнал, Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Чандмань одон, дүүргийн Засаг даргын хүндэт тэмдэг, хөдөлмөрийн алдар, Монголын залуучуудын холбооны шагнал гардууллаа.
Шагналыг Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Б.Мөнхбат, дүүргийн Засаг даргын орлогч З.Бямбажав, Чингэлтэй дүүргийн Социал демократ залуучуудын холбооны дарга Л.Цэеэрэгзэн нар гардуулан өгч, баяр хүргэлээ.