ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ДАРЖААГИЙН ЦЭРЭННАДМИДЫГ АРДЫН ХАТАНБААТАР С.МАГСАРЖАВЫН НЭРЭМЖИТ ШАГНАЛААР ШАГНАЛАА

2024-07-07

 
Их Монгол улс байгуулагдсаны 817, Булган аймаг байгуулагдсаны 86 жилийн ойн баяр наадмын
нээлтийн үеэр Бүрэгхангай сумын харьяат Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, яруу найрагч Даржаагийн Цэрэннадмидыг аймгийн Дээд шагнал “Ардын Хатанбаатар Магсаржав”-ын нэрэмжит шагналаар шагналаа.
Шагналыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Д.Эрдэнэбат гардуулж хүндэтгэл үзүүллээ.
Тэрээр Булган аймгийн Цогтын цагаан байшин буюу “Сэтгэшгүй чандмань” сүмийн туурийг засварлах, хамгаалах, халхын Цогт хунтайж гэрэлт хөшөө, “Дуутын хадны шүлэг”- ийн тухай судалгаа хийж, олон нийтэд сурталчлан түгээж, эх бичиг, түүх соёлоо хайрлан хамгаалах чиглэлээр ажиллахын зэрэгцээ “Дайчин вангийн эрчүүд”, “Ханд вангийн хүүхнүүд”, “Булган хангайгаа зориход”, ”Аав нутаг хоёр минь” дуугаараа ард түмний хүндлэлийг хүлээсэн билээ.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%