ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ЯЙЗҮ ХОТЫН НАЙРАМДЛЫН НИЙГЭМЛЭГИЙН ЗОЧИД, ТӨЛӨӨЛӨГЧИД ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ ЗОЧИЛЖ БАЙНА. 2024.08.19

2024-08-19

Өнөөдөр /2024.08.19/ Япон улсын Шизуока мужийн Яйзү Монголын найрамдлын нийгэмлэгийн дэд тэргүүн Сакакибара Шёожи тэргүүтэй нийт 11 хүний бүрэлдэхүүнтэй зочид, төлөөлөгчид Чингэлтэй дүүрэгт айлчиллаа.
Зочдыг Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Засаг даргын орлогч З.Бямбажав болон бусад албаны хүмүүс хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Яйзү хотын бүтээгдэхүүний амталгааг хийж, тус бүтээгдэхүүнийг Чингэлтэй дүүрэгт худалдаалах, цаашлаад Яйзү хотод Чингэлтэйд үйлдвэрлэв бүтээгдэхүүнийг худалдан борлуулах хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцлоо.
Энэ удаагийн айлчлал нь Чингэлтэй дүүрэг Япон Улсын Шизүока мужийн Яйзү хоттой “Найрамдалт харилцаат хот, дүүрэг” болсонтой холбогдуулан Яйзү Монголын найрамдлын нийгэмлэгийн хийж буй анхны айлчлал бөгөөд тус нийгэмлэг нь Яйзү хотын Монгол Улстай хэрэгжүүлж буй хамтын ажиллагаа болон Монгол соёл, зан заншлыг сурталчлах, хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулах зорилгоор байгуулагдсан төрийн бус байгууллага юм.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 71
2 / 3%
3 / 4%
42 / 59%
1 / 1%
23 / 32%