Өнөөдөр /2024.08.09/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус IX хуралдаан хуралдлаа.
Хуралдаанаар Чингэлтэй дүүргийн нийтийн эзэмшлийн гудамж талбай, олон нийтийн газарт нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн сурталчилгааны ухуулах хуудас болон зурагт самбар байрлуулах байршлыг тогтоох тухай асуудлыг хуулийн хугацаанд хэлэлцэн баталж, холбогдох байгууллагуудад хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар тогтоосон байршилд зурагт самбарыг сонгуулийн сурталчилгааны хугацаанд үнэ төлбөргүйгээр байрлуулах юм.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА