Гал түймрийн улмаас орон гэргүй болсон Чингэлтэй дүүргийн 21 дүгээр хорооны иргэн Ч.Алтанцэцэгт дүүргийн Улаан загалмайн хорооны санхүүжилтээр иж бүрэн таван ханатай гэр олголоо.
Тус гэрийг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд дүүргийн Улаан загалмайн хорооны тэргүүн Б.Мөнхбат, дүүргийн Улаан загалмайн хорооны дарга Н.Ганчимэг нар гардуулж, хүлээлгэн өглөө.
Иргэн Ч.Алтанцэцэгийнх хашаандаа 2 охины хамтаар гурван гэрээр амьдардаг бөгөөд 2024 оны 05 дугаар сарын 04-ны өдөр гарсан ахуйн гал түймрийн улмаас 3 айл орон гэргүй болсон юм.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА