Орчин цагийн Цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсаны 103 жилийн ойн хүрээнд Төв аймгийн Цагдаагийн газар алба хаагчддаа төрийн дээд одон медаль болон Хууль зүй, Дотоод хэргийн Яам, Цагдаагийн Ерөнхий газар, Аймгийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа зохион байгууллаа.
Уг ёслолд Төв аймгийн ИТХ-ын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Ц.Жамбалсүрэн, аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга С.Магнайбаяр нар оролцож, Төв аймгийн Цагдаагийн газрын дарга, Хурандаа Б.Баянмөнх, нийтийн хэв журам, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн дарга, дэд хурандаа Н.Доржбалжид нарын хамт шагналыг гардууллаа.
Төр, ард түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн үе үеийн эрхэм удирдлага, ахмад буурлууд, алба хаагч, Төв аймгийн Цагдаагийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүнд Монгол Улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 103 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлж, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.