Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуу, одоогийн Төв аймгийн Сэргэлэн сум байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр наадам тохиож байна.
Баяр наадмын хуралд УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ч.Ундрам, УИХ-ын гишүүн С.Лүндэг, УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, Аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн, аймгийн ЗДТГ-ын дарга М.Отгонбат, сумын удирдлагууд төрөлх сумаасаа төрөн гарсан алдартан гавъяатнууд, наадамчин олон оролцлоо.
Түүхт 100 жилийн ойд зориулсан баярын мэндчилгээг ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн уншиж танилцуулан, мөнгөн хандивыг сумын удирдлагуудад гардууллаа.
Сэргэлэнчүүд та бүрхэн Дэлгэр сайхан зундаа Дэнж хотойтол сайхан наадаарай