Төв аймгийн Батсүмбэр сумын түүхт 100 жилийн ой тохиож
Түмэн олныг цэнгүүлэх өргөн наадам 3 нарантай оршиж өндөрлөлөө.
Үндэсний их баяр наадмын нээлтийг сумын Засаг дарга Г.Мөнгөнхазаар нээж, Төв аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн баярын мэндчилгээ дэвшүүллээ.
Сумын баяр наадмын нээлтийн үеэр Түшээт хан аймгийн Баатар вангийн хошуу, Илдэн гүний хошуунаас эхлэн одоо үеийг хүртэлх товч түүхийн үзүүлбэр, Мандал өргөх ёслол, "Алдарт эх"-ийн одонт ээжүүдийн сүүн цацал өргөх ёслол зэрэг урлаг, уран сайхны арга хэмжээг наадамчин олонд танилцууллаа.
Дэлхийд ганцхан Монгол наадмаараа
Дэнж хотойтол сайхан наадаарай!