Төв аймаг байгуулагдсаны 101, Зуунмод хот байгуулагдсаны 82, II богд “Жибзундамба хутагт Лувсандамбийдонмэ”-ийн мэлмий гийсний 300 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөх барилдсанаас Төв аймгийн Дэлгэрхаан сумын харьяат, “Дүнжингарав дэвжээ”, “Бат комплект” ХХК-ийн бөх, сумын заан Нэргүйбаатарын Баярбаатар долоо даван түрүүлж “АЙМГИЙН АРСЛАН” цол, Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат, Аймгийн заан Мягмарын Тэгшбаяр зургаа даван үзүүрлэж “ЦОГТ ЧИМЭГ”, Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат, Дүнжингарав дэвжээ, “Эрдэнэс таван толгой” ХХК-ийн бөх, аймгийн өсөх өрнөх начин Хадбаатарын Мягмарсүрэн тав даван шөвгөрч “ӨЛЗИЙТ ЧИМЭГ, Төв аймгийн Заамар сумын харьяат, сумын начин Дашдондогийн Дорж тав даван шөвгөрч “АЙМГИЙН НАЧИН” цол хүртлээ.