Төв аймаг байгуулагдсаны 101, Зуунмод хот байгуулагдсаны 82, II богд “Жибзундамба хутагт Лувсандамбийдонмэ”-ийн мэлмий гийсний 300 жилийн ойн баяр наадмын Үндэсний сурын өсвөрийн харваанд 68 өсвөрийн харваач онч мэргэнээ сорин өрсөлдсөнөөс Хөвгүүдийн харваанд:
1. Өвөрхангай амйгийн Бат-Өлзий сумын харьяат, 10а ангийн сурагч, “Зэлэм” клубийн харваач Ч.Цэндсүрэн 30 оноогоор
2. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, 10в ангийн сурагч “Жархайн мэргэд” сурын холбооны харваач Ц. Азжаргал
3. Архангай аймгийн Хотонт сумын харьяат, “Монгол харваа Андууд” клубийн харваач Ц.Далайхүү
4. Төв аймгийн Баянхангай сумын харьяат, “Монгол харваа Андууд” клубийн харваач О.Тэмүүжин
5. Улаанбаатар хот, “Шонхор” клубийн харваач Э.Цолмонбаяр нар тэргүүллээ.
Охидын харваанд:
1. Завхан аймгийн Яруу сусын харьяат, “Их Богдын оргил Тэнгэрийн сум” клубийн харваач Б.Есүгэн
2. Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат, “Зэлмэ” клубийн харваач Э.Хонгорзул
3. Өмнөговь аймгийн Гурван тэс сумын харваач Б.Дэчмаа
4. Архангай аймгийн Хотонт сумын уугуул, “Монгол харваа Андууд” клубийн харваач Ц.Сугармаа
5. Булган аймгийн Баяннуур сумын харьяат, Алдар спорт хороо, Жем интернэйшнл групп, Булган хангай хөгжлийн төлөөх сан, ММ архитектур ХХК-ийн харваач Б.Хулан нар тус тус шалгарлаа.