Их Монгол Улсын 818, Ардын хувьсгалын 103, Төв аймаг байгуулагдсаны 101, Зуунмод сум байгуулагдсаны 82 жил, Монголын соён гэгээрүүлэгч, шашин, соёлын нэрт зүтгэлтэн, үндэсний эрх чөлөөний төлөө тэмцэгч II Богд Жибзундамба хутагт Дондовдоржийн “Лувсандамбийдонмэ”-ийн мэлмий гийсний 300 жилийн ойн баяр наадмыг тохиолдуулан Ардын Засгийн газрын анхны Ерөнхий сайд, Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Д.Бодоогийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.