Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн Улсын Их Хурлаас 1994 онд баталсан Төрийн албаны тухай анхдагч хуулийн дагуу Төрийн албаны төв байгууллагыг 1995 оны 7 дугаар сарын 03-ны өдөр байгуулж, ардчилсан нийгмийн, мэргэшсэн төрийн албыг бүрдүүлэн төлөвшүүлэх асуудлыг дагнан хариуцах, бие даасан, хараат бус бүтэц, тогтолцоо үүсгэх эхлэлийг тавьсан билээ.
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар “Монгол Улсын төрийн албаны өдөр”-ийг жил бүрийн 7 дугаар сарын 3-ны өдөр тэмдэглэж байхаар тогтоож, “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийн жагсаалт”-д оруулах шийдвэр гаргаад байна.
Монгол төрийн албанд чин сэтгэл, халуун зүтгэлээр зүтгэж, төрийн албаны түүхийг бүтээлцсэн, бүтээлцэж буй үе үеийн төрийн албан хаагчиддаа нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдрөөр тогтоон, анхлан тэмдэглэж буй “ТӨРИЙН АЛБАНЫ ӨДӨР”-ийн мэндийг хүргэе.
Та бүхний минь ажил үйлс нь амжилт бүтээлээр дүүрэн байхын өлзийт ерөөлийг өргөж гэр бүлд нь эрүүл энх, аз жаргалын дээдийг хүсэн ерөөе.
ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ,
АЖЛЫН АЛБА