ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

🇲🇳Хонгор сумаас дахин нэг "УЛСЫН АВАРГА МАЛЧИН" тодорлоо👏🏻

2024-02-03

Дархан-Уул аймгийн Хонгор сумын Зулзага багийн малчин Доржийн Төртогтох Луу жилийн босгон дээр Монгол Улсын Засгийн газраас олгодог "УЛСЫН АВАРГА МАЛЧИН"-ы эрхэм хүндтэй шагналаа өнөөдөр /2024-02-03/ гардан авлаа. 

Д.Төртогтох нь гэр бүлийнхээ хамтаар 30 гаруй жил эрдэнэт мал сүргээ өсгөж, хөдөө аж ахуйн салбарт хувь нэмрээ оруулж байна. 2020 оны "Аймгийн аварга малчин", мөн "Сумын алдарт уяач" цолтой. 

Тэрээр гэргий Б.Норовынхоо хамтаар Баяд үүлдрийн хонь, Өлгий улаан үүлдрийн ямаа, Сэлэнгэ үүлдрийн Улаан халзан үхэр, Тэс үүлдрийн адуу гээд нийт 1,100 гаруй тоо толгой малтай өвөлжиж байна.

Шагналыг УИХ-ын гишүүн, Сангийн сайд Болдын Жавхлан, аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат, Хонгор сумын ИТХ-ын дарга Н.Ганбаатар  гардуулан өглөө.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 72
2 / 3%
3 / 4%
43 / 60%
1 / 1%
23 / 32%