Луу жилийн босгон дээр Монгол Улсын ЗГ-ын шийдвэрээр Улсын аварга малчин, тариаланч, фермерүүдээ шагнан урамшуулж байна.
Дархан-Уул аймгаас энэ жил нийт 14 Улсын аварга тодорч байгаа бол үүнээс 10 нь Хонгор сумаас байна.
Х.Жамсран нь гэргий А.Балжиннямын хамтаар Баяд үүлдрийн хонь, өлгий улаан үүлдрийн ямаа, Сэлэнгэ үүлдрийн үхрийг эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр ашиг шимийг нь сайжруулан өсгөн үржүүлж байна.
Эрдэнэт мал сүргийн тань буян хишиг нь арвижин дээшилж байх болтугай!