Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 16,671,066,000 төгрөгийн төсөвт өртөг бүхий гэр хорооллын инженерийн хангамжийн шугам сүлжээний ажлыг эхүүллээ. Уг төсөл хэрэгжиж эхэлснээр Зуунмод сумын 6-р багийн гэр хорооллын 256 айл өрх, 5 аж ахуйн нэгж байгууллага, 1 төсөвт газар буюу Ирээдүй цогцолбор цэцэрлэгийн "В" байр дулаан, цэвэр ус, хэрэглээний халуун ус, ариутгах татуургын нэгдсэн шугам сүлжээнд холбогдож, иргэд оршин суугчдын ажиллаж амьдрах орчин нөхцөл сайжирч, зуунмод хотын агаарын бохирдлыг бууруулж, инженерийн дэд бүтцийн хангамжийн найдвартай эх үүсвэрээр хангагдана.