Аймгийн ИТХ-ын Зөвлөлийн ээлжит 3 дугаар Хурал аймгийн ЗДТГ-ын “Соёмбо” танхимд 71,4%-ийн ирцтэй хуралдаж байна.
Зөвлөлийн хуралдаанаар:
-Аймгийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх бодлого батлах тухай
-Аймгийн 2023 оны төсвийн гүйцэтгэл батламжлах тухай
-Үндэсний эрх чөлөөний төлөө тэмцэгч II Богд Жибзундамба Хутагт Лувсандамбийдонмэгийн мэлмий гийсний 300 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай
-Зуунмод сумын 1-р баг худалдааны гудамжинд байрлах худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа иргэдийн саналыг үндэслэн эзэмшиж буй газрыг дахин төлөвлөлтөд хамруулан, талбай хэмжээ байршлыг тогтоох тухай
-Заамар сумын төвийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай
-Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай
-Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шинээр хүссэн тухай
-Хамтарсан компанийн үүсгэн байгуулагчаар оролцох тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэн тухайн асуудлын судалгаа, материалын бүрдэл, эрх зүйн үндэслэлийг хэлэлцэн холбогдох хороодод шилжүүлэн ажиллаж байна.
АЖЛЫН АЛБА