ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

“АЛДАРТ ЭХ”-ИЙН ОДОНГООР 325 ЭЭЖ ЭНГЭРЭЭ МЯЛААЛАА

2024-05-29

Анх 1957 онд Ардын Их Хурлын тэр¬гүүлэгчдийн зар¬лигаар олон хүүхэд төрүүлж өс¬гө¬сөн ээжүүдэд “Алдарт эх” төрийн одонг олгож эхлэсэнээс хойш 67 дахь жилээ ээжүүдийн энгэрт гялалзаж байна.
Энэ онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 05 дугаар сарын 13-ны өдрийн 55 дугаар зарлигаар Улсын хэмжээнд 11,294 ээж Алдарт эхийн нэг, хоёрдугаар одонгоор шагнагдсанаас Төв аймгийн хэмжээнд “Алдарт эхийн нэгдүгээр” одонгоор 29, “Алдарт эхийн хоёрдугаар” одонгоор 296, нийт 325 ээж шагнагдлаа.
2024 оныг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 01 дугаар тогтоолоор “Залуучуудын манлайлал-гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж Хүүхдийг эрүүл аюулгүй орчинд өсөж, хөгжих нөхцөлийг бүрдүүлэх, эрдэм мэдлэгтэй, эх оронч, хүнлэг энэрэнгүй иргэн болгон төлөвшүүлэх, Гэр бүлийн тогтвортой байдлыг дэмжих зэргээр эрхэм зорилгуудыг баталсан.
“Алдарт эх”-ийн одон гардуулах ёслолын арга хэмжээг нээж аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн хэлсэн үгэндээ: Өнгөрсөн 4 жилийн хугацаанд аймгийн хэмжээнд ИТХ-аас нийгмийн салбарын холбогдох асуудлаар 13 тогтоол баталж, 810.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийсэн. Мөн хүн амын тогтвортой өсөлтийг дэмжин, жилдээ аймгийн хэмжээнд 9539 одонтой ээжид 1,2 тэрбум, Цалинтай ээжийн тэтгэмжийг 4865 ээжид 2.0 тэрбум, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 35401 хүүхдэд 41.1 тэрбум төгрөгийн тэтгэмжийг тус тус олгосныг дурдлаа.
Одон гардуулах ёслолд Аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн, Засаг дарга Д.Мөнхбаатар, УИХ-ын гишүүн Ц.Туваан, МУ-ын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх С.Лүндэг, Засаг даргын орлогч Г.Сурмаа, Засаг даргын Зөвлөх Ц.Буманбуян нар шагнал гардууллаа.
Одон гардаж авсан ээжүүдээс хамгийн залуу ээж 26 настай бол хамгийн ахмад нь 50 настай ээж байлаа.
“Алдарт эх” хэмээх эрхэм алдраар энгэрээ мялаасан бүх сайхан ээжүүддээ аз жаргал, сайн сайхныг хүсэж, эх орны гэрэлт ирээдүй болсон бяцхан үрс маань эрүүл саруул, баяр хөөрөөр дүүрэн өсөж, эрдэм номтой, эх орноо хайрлах сэтгэлээр дүүрэн иргэн болон төлөвшихийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
 
ТӨВ АЙМГИЙН ИТХ
АЙМГИЙН ЗДТГ

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 67
2 / 3%
3 / 4%
38 / 57%
1 / 1%
23 / 34%