Эх, үрсийн баяр”-ыг тохиолдуулан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг сумын начин, багш дасгалжуулагч С.Бямбасүрэн агсны нэрэмжит спортын өдөрлөг боллоо.
Үндэсний бөхийн барилдаанд Цэцэрлэгийн насны ангилалд Б.Түмэндэлгэр түрүүлж, Н.Дэлгэрдалай үзүүрлэн, У.Идэрдовчин, Б.Мягмардорж шөвгөрч, 1-5 дугаар ангийн ангилалд Л.Эрдэнэзаяа түрүүлж, М.Эрхэмбаяр үзүүрлэн, Б.Билгүүнтөгс, Б.Нарангончиг шөвгөрч, 6-9 дүгээр ангийн ангилалд Н.Чимэдбат түрүүлж, Ч.Сосорбурам үзүүрлэн, Н.Шинэтулга, Ү.Даваабаатар шөвгөрч, 10-12 дугаар ангийн ангилалд Д.Даваахишиг түрүүлж, Ч. Цэрэнтогтох үзүүрлэн, Доржнамбар, О.Намгилрагчаа нар шөвгөрлөө.
Гар бөмбөгийн эрэгтэй төрөлд Ү.Баянжаргал ахлагчтай баг нэгдүгээр байр, Б.Өсөхжаргал ахлагчтай баг хоёрдугаар байр, Б.Батсуурь ахлагчтай баг гуравдугаар байр, шилдэг довтлогчоор Б.Өсөхмягмар, шилдэг холбогчоор Н.Шинэтулга, тэгш тоглогчоор Ү.Баянжаргал, эмэгтэй төрөлд О.Урангоо ахлагчтай баг нэгдүгээр байр, П.Хандсүрэн ахлагчтай баг хоёрдугаар байр, Ө.Ариунзолбоо ахлагчтай баг гуравдугаар байр, шилдэг довтлогчоор Ө.Ариунзолбоо, шилдэг холбогчоор Б.Мөнхзаяа, тэгш тоглогчоор А.Энэрэл нар тус тус шалгарлаа.
Эх орныхоо ирээдүйн хөгжилд хувь нэмрээ оруулсан мэдлэг, чадвартай иргэн болж төлөвшиж буй бяцхан үрсдээ “Эх, үрсийн баяр”-ын мэнд хүргэе.
ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИЖ, ИВЭЭН ТЭТГЭЖ, ЗОХИОН БАЙГУУЛСАН САМДАНЦООДОЛЫН БЯМБАСҮРЭН АГСНЫ ХАНЬ, ҮР ХҮҮХДҮҮД, ШАВЬ СУМЫН ЗААН РАВЖИХЫН НАМГИЛРАГЧААГИЙН ГЭР БҮЛ, ГУЧИН-УС СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА ЗОРИГТЫН УРТНАСАН, ЗАСАГ ДАРГА ХАЛИМАГИЙН ЭНХТАЙВАН, ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН БАГШ МУУХҮҮГИЙН БАТБАЯР, ЦЭГМЭДИЙН НЯМДОРЖ, АХ МЯТАВДОРЖИЙН БАТТУЛГА, ГАР БӨМБӨГИЙН СПОРТЫН МАСТЕР, СУМЫН ЗААН ТҮМЭНЖАРГАЛЫН СҮХБОЛДЫН ГЭР БҮЛД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ.