ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Стандарттай Монгол нөлөөллийн аян

2024-05-29

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай сумын Засаг даргын А/120 тоот захирамж, Стандартын хэрэгжилтийн үр дүнг нэмэгдүүлэх урианы жилийн ажлын хүрээнд баталсан “СТАНДАРТТАЙ МОНГОЛ” нөлөөллийн аян, Мал эмнэлгийн Ерөнхий газрын даргын 01/103 тоот “Нийтээр тэмдэглэх баяр болон цаг үеийн шаардлагаар зохион байгуулж буй арга хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт, шалгалт хийх тухай” удирдамж, MNS 0095:2022 стандартын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд сумын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах салбар зөвлөлийн дарга, Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч, Хууль эрх зүйн мэргэжилтэн, Хүнс, ЖДҮ, хоршоо хариуцсан мэргэжилтэний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг суманд үйл ажиллагаа явуулж буй худалдаа, үйлчилгээ эрхэлдэг 7 хүнсний дэлгүүр, нийтийн хоолны 2 газарт холбогдох стандартын шалгуур үзүүлэлтийн дагуу урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийлээ.
Шалгалтын явцад: хугацаа хэтэрсэн 34 нэр төрлийн бараа илэрсэн, бараа бүтээгдэхүүний үнийн мэдээлэл байхгүй, хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн, барааны тоос, бохирдлыг цэвэрлэдэггүй, үйлчилгээний заалны цэвэрлэгээ, халдваргүйтгэл хийгдээгүй, худалдагч нар эрүүл мэндийн үзлэгт бүрэн хамрагдаагүй, мах, махан бүтээгдэхүүнийг МЭГэрчилгээгүй худалдан борлуулсан, ебаримтыг хэрэглэгчдэд хэвлэж өгдөггүй, зөвшөөрөлгүйгээр утаат тамхи худалдан борлуулдаг, үйлчилгээ үзүүлэх цагийн хуваарийг мөрддөггүй, камержуулалтын хэвийн ажиллагаа алдагдсан гэх зэрэг нийтлэг зөрчлүүд илрэв. Зөрчлийг ААН, байгууллагуудын эздэд тухай бүр нь танилцуулж, зөрчлийг арилгуулах 14 хоногийн хугацаатай үүрэг даалгавар өглөө. Хугацаа хэтэрсэн бараа, бүтээгдэхүүнийг хураан авч, сумын устгалын комисст акт үйлдэн, хүлээлгэж өгөв

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%