Өнөөдөр /2024.05.30/ Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус VII хуралдаан танхим, цахим хосолсон хэлбэрээр хуралдлаа.
Хуралдаанаар хуульд заасан хугацааны дагуу дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн хэсэг байгуулж, хэсгийн нутаг дэвсгэр, төвийг зарлах тухай асуудлыг хэлэлцэн баталж, холбогдох байгууллагуудад хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
Аймаг, Нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгууль энэ оны 10 дугаар сарын 11-ний өдөр болох бөгөөд Чингэлтэй дүүргийн хэмжээнд санал авах 50 хэсэг байгуулагдлаа.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА