ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ОЛОН УЛСЫН ЧАНАРТАЙ “ЗАМЫН-ҮҮД ХУУРАЙ БООМТ” БАЙГУУЛНА

2024-01-11

ОЛОН УЛСЫН ЧАНАРТАЙ “ЗАМЫН-ҮҮД ХУУРАЙ БООМТ” БАЙГУУЛНА
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэр дэх “Бүс нутгийн логистикийн төв”-ийг ашиглан олон улсын чанартай “Замын-Үүд хуурай боомт” байгуулахаар шийдвэрлэлээ.
Хуурай боомтын техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийг энэ оны хоёрдугаар улиралд багтаан боловсруулж дуусгахыг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтод, шаардагдах хөрөнгийн тооцоог гаргаж, шийдвэрлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгав.
Боомт байгуулахад хөрөнгө оруулах, хамтран ашиглах чиглэлээр гадаад, дотоодын түншүүдтэй хэлэлцээ хийхийг Засгийн газрын холбогдох гишүүдэд даалгалаа.
Хуурай боомтыг Замын-Үүдэд байгуулах зорилго, ач холбогдол нь:
Нэг. Монгол Улсын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний худалдааны өртгийг бууруулах буюу тээврийн зардал, тээвэрлэлтийн хугацаан бууруулах,
Хоёр. Орос, Хятад хөрш орнуудын зах зээлийг цаашлаад Ази-Европыг холбож, дамжин өнгөрөх тээврийн орлогыг нэмэгдүүлэх.
Гурав. Дотоод экспорт, импортын худалдааны эргэлтийг сайжруулах зэрэг болно.
Дашрамд дурдахад, хуурай боомт гэдэг нь авто зам, төмөр зам, агаарын тээвэр зэрэг тээврийн бүхий л төрөл хөгжсөн, ачаа боловсруулах хүчин чадалтай, олон улсын шинж чанартай логистикийн төв юм.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 74
2 / 3%
3 / 4%
44 / 59%
1 / 1%
24 / 32%