ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ХАНГИНАХЫН ШУГУЙН ШАГАЙН ТОЙРОМ ЭВЕНТ БОЛЖ БАЙНА

2024-05-25

400 гаруй жилийн өмнөөс үүсэлтэй Хангинахын шугуйн шагайн харвааг 9 дэх жилдээ Хутаг-Өндөр сумын Хантай багт зохион байгуулж байна.
Энэ жилийн хувьд аймгийн үндэсний Шагайн харвааны холбоо ерөнхий зохион байгуулж, аймгийн ЗДТГ, Хутаг-Өндөр, Сэлэнгэ сумдын ЗДТГ хамтран дэмжин оролцож байна.
Орон даяар ялангуяа үндэсний шагайн харваачдын хүсэн хүлээдэг чансаа өндөр уг эвентэд 30 багийн 300 орчим харваачид оролцож цэц мэргэнээ сорьж, Монгол Улсын Үлэмж дархан мэргэн С.Ямааранз, Монгол Улсын мэргэн Т.Сонинбаатар, Монгол Улсын мэргэн Б.Бат-Эрдэнэ зэрэг олон цуутай харваачид эвентийг өнгөлөн оролцож байна.
Түүх, уламжлал, ёс заншил гээд олон талт өвийг хадгалж хамгаалт, түгээн дэлгэрүүлж байгаа харваачидтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Эрдэнэбат санал солилцон цаашид хэрэгжүүлэхэд анхаарах зарим зүйлсийг зөвлөлдлөө.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%