Өнөөдөр /2024.05.24/ Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санаачлан 1-24 дүгээр хороодын дунд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тэгш боломжийг олгоё” аяныг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгэм дэх оролцоог нэмэгдүүлэх, тэдэнд тэгш хүртээмжтэй, төрийн үйлчилгээг үзүүлэх, ээлтэй орчныг бүрдүүлэх, бие даан амьдрах чадварыг нэмэгдүүлэх зорилгоор 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн хооронд зохион байгуулж тус аяныг дүгнэн шилдэг 5 хороог шалгарууллаа.
1-р байр: 16 дугаар хороо
2-р байр: 10 дугаар хороо
3-р байр: 7 дугаар хороо
Тусгай байр: 9 дүгээр хороо
Тусгай байр: 3 дугаар хороо тус тус шалгарлаа.
Хороод аяны хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын товч тайлангаа танилцуулж дүүргийн ИТХ-ын Ажлын албаны дарга П.Баянбаатар, ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Л.Баярмаа, дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны тэргүүн Э.Мөнхцэцэг нар шалгарсан хороодын албан хаагчдад Өргөмжлөл, Батламжийг гардуулан өгч цаашдын ажилд нь өндөр амжилтыг хүслээ.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА