ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

СУРГУУЛИЙН ӨМНӨХ НАСНЫ БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ДУНД “ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ЦАГААН ТОЛГОЙ” ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-05-17

Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, сургуулийн насны хүүхдэд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль, дүрмийн мэдлэг олгох, замын хөдөлгөөнд аюулгүй оролцох дадал эзэмшүүлэх “Замын хөдөлгөөний цагаан толгой” тэмцээнийг аймгийн Гэмт хэргээс Урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэмжлэгтэй аймгийн Цагдаагийн газар, Боловсрол шинжлэх ухааны газар, Улаан загалмайн хороо хамтран зохион байгууллаа.
Тэмцээнийг нээж аймгийн ИТХ-ын дарга, ГХУСАЗСЗ-ийн дарга Ц.Жамбалсүрэн хэлсэн үгэндээ: 16 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулагдаж буй уг тэмцээний анхны оролцогчид даруй 20, 21 настай залуус болсон нь энэхүү тэмцээн төдий олон жил хүүхэд залуусыг замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаарх мэдлэг мэдээлэлтэй болгож, энэ төрлийн гэмт хэрэг буурах гол хүчин зүйлсийн нэг болж байгааг дурдлаа.
Энэ жил 17 цэцэрлэгийн 170 хүүхэд, 34 багш, эцэг эхчүүд оролцож, өөрсдийн авхаалж самбаагаа сорисоноос:
1-р байр: Зуунмод сумын Ирээдүй цэцэрлэгийн “Робот” баг,
2-р байр: Эрдэнэ сумын Нарлаг цэцэрлэгийн “Цагаан гарц” баг
3-р байр: Эрдэнэсант сумын Болорхон цэцэрлэгийн “Шонхрууд” баг,
Тусгай байр: Зуунмод сумын Бүжинхэн цэцэрлэгийн “Гэрэлт ирээдүй” баг тус тус шалгарлаа.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 67
2 / 3%
3 / 4%
38 / 57%
1 / 1%
23 / 34%