Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх, олон нийтэд таниулах, сурталчлах хүрээнд “Ногоон сэргэлт, Ногоон Төв аймаг” аяныг зарлаж өнөөдөр нээлтээ хийлээ.
Аймгийн хэмжээнд цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжаа нэмэгдүүлэх хүрээнд энэ онд 1.7 сая мод тарьж ургуулахаар төлөвлөсөн бөгөөд өнөөдрийн байдлаар 155 мянган мод, бут тарьж ургуулаад байна.
Энэ өдөр Зуунмод суманд үйл ажиллагаа явуулдаг зарим байгууллагуудад 3000 ширхэг модны суулгац хуваарилсан бол 12600 ширхэг хайлаас, бургасыг сумдад хуваариллаа.
Нээлтэд Төв аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн, Засаг дарга Д.Мөнхбаатар, Төв аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Ж.Даш-Яйчил, Зуунмод сумын ИТХ-ын дарга Г.Мөнхбадрал, Засаг дарга Ч.Сарангэрэл, алба хаагчид иргэд оролцлоо.