ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

СУМДЫН ИТХ-ЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-05-13

Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд ISO стандарт нэвтрүүлэх, мэдлэг, ур чадвар хандлагыг дээшлүүлэх, хамтын ажиллагааг дэмжих, олон улсын стандарт чанарын менежментийн тогтолцооны ISO9001᠄ 2015 стандарт нэвтрүүлсэн байгууллагын туршлагаас суралцах, мэдлэг мэдээллээ хуваалцах зорилгоор аймгийн ИТХ-ын Ажлын албанаас 27 сумдын ИТХ-ын нарийн бичгийн дарга нарт сургалт зохион байгууллаа.
Cургалтын хүрээнд УИХ-ын ХЗБХ-ны “Журам, маягт, жагсаалт шинэчлэн батлах тухай”05 -р тогтоол, олон улсын чанарын менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүлэх ач холбогдолын тухай болон сумдын хурлын дотоод үйл ажиллагаа цаашид анхаарах асуудал сэдвүүдээр сургалт, мэдээлэл өглөө.
Сургалтын үеэр 27 сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга нараас Багийн иргэдийн Нийтийн хурлын үйл ажиллагааны сайн туршлага, сумдын ГХУСАЗСЗ-ийн үйл ажиллагааны мэдээлэл, Төлөөлөгчид иргэд сонгогчидтой ажиллах нөхцөл боломж, Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагаанд анхаарах асуудал, Зөвлөлийн үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал, сумдад “Улаан загалмайн” ажлыг удирдан зохион байгуулах орон тооны бус салбар зөвлөлийн үйл ажиллагааны мэдээлэл, Танилцуулга мэдээлэл бэлтгэх программын эх бэлтгэлийн тухай болон нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд Чанарын менежментийн тогтоолцооны ISO 9001᠄2015 стандарт нэвтрүүлсэн байгууллагын туршлагаас танилцуулж, тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл солилцон харилцан туршлага солилцлоо.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 67
2 / 3%
3 / 4%
38 / 57%
1 / 1%
23 / 34%