Өнөөдөр /2024.05.15/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс санаачлан 1-24 дүгээр хороодын зорилтот иргэдэд зориулан гэр бүлийн харилцаа, мэргэжил олгох сургалт, байнгын болон түр ажлын байраар хангах, нийгмийн хэвийн амьдралд эргэн ороход нь туслах, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор “Та чадна” арга хэмжээг зохион байгууллаа.
Уг арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Чингэлтэй дүүрэг дэх хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтсийн дарга, Ахлах шийдвэр гүйцэтгэгч н.Цэрэнсодном, Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын Ахлах прокурор Х.Жанибек, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөр эрхлэлтийн албаны Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх асуудал хариуцсан мэргэжилтэн П.Ганцэцэг, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын 1-р хэлтсийн Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх Ахлах мэргэжилтэн Ахмад Б.Шинэбаяр, “Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төлөө галт шувуу” төрийн бус байгууллагын Гүйцэтгэх захирал Э.Дуламсүрэн нар оролцлоо.
Тус сургалтаар “Гэр бүлийн харилцаа”, “Гэр бүлийн хүчирхийллийн тухай ойлголт”, “Тэнсэх албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал”, “ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа” зэрэг чиглэлээр иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллалаа.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА