Төр, сүм хийдийн харилцааны тухай хууль болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 71 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангуулах, аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах зорилгоор Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт шашны үйл ажиллагаа эрхэлж буй сүм, хийдүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалтын ажлыг явуулж байна.
2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс эхэлсэн уг хяналт шалгалтын ажлын хэсэгт чиглэл хариуцсан хууль хяналтын долоон салбар байгууллагын мэргэжилтэн, байцаагч нар ажиллаж байна. Тус ажлын хэсэг Мандал, Баянгол суманд удирдамжийн дагуу нийт 10 гаруй сүм хийдийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллалаа. Хяналт шалгалтын ажил Баруунбүрэн, Орхонтуул сумдад үргэлжлэн явагдаж байна.