Чингэлтэй дүүргийн ИТХ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Экологийн Цагдаагийн алба болон дүүргийн Прокурорын газартай хамтран “Байгалийн унаган төрх, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалж, хойч үедээ өвлүүлэн үлдээх” эрхэм зорилгын хүрээнд дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын “Эко бүлгэм”-ийн сурагчдын дунд байгальд ээлтэй амьдралын хэв маягийг дээшлүүлэх, байгаль хамгаалах ажилд идэвх санаачилгатай оролцох соёлыг төлөвшүүлэхэд чиглэсэн сургалт өдөрлөгийг дүүргийн ерөнхий боловсролын 61 дүгээр сургууль дээр зохион байгууллаа.
Өдөрлөгийн нээлтэд Чингэлтэй Дүүргийн ИТХ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн Ажлын албаны дарга Т.Идэрцагаан, Экологийн Цагдаагийн алба, дүүргийн Прокурорын газрын холбогдох албан хаагчид болон Чингэлтэй дүүргийн бүх ерөнхий боловсролын сургуулиудын дэргэдэх “ЭКО-БҮЛГЭМ”-ийн 140 гишүүд, сурагчид оролцов.
Мөн Экологийн Цагдаагийн алба, дүүргийн Прокурорын газар, Эрүүл мэнд нийгмийн бодлогын хүрээлэнгийн ажилтнууд “Байгалиа хамгаалъя” сэдвийн хүрээнд сургалт, мэдээллийг өгч, сурагчдын дунд “Байгалиа хайрлах Бидний үүрэг” асуулт хариултын тэмцээнийг зохион байгуулж, сурагчдын байгалийн тухай мэдлэгийг нь сорьж, танин мэдэхүйн ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА