ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ЕБС-ийн 9 дүгээр ангийн сурагчдад Түүхий эко аялал зохион байгууллаа.

2024-05-08

Хүүхдийн хөгжил хамгааллын жилд Сэврэй сумын Засаг даргын 2020-2024 ондхэрэгжүүлэх "Хөгжил-100" хөтөлбөр, сумын үндсэн чиглэл, байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан "ЭХ ТҮҮХИЙН ЭКО АЯЛАЛ"хичээлээр Б. Мөнхжаргал
Б. Одончимэг багштай 9аб ангийн 26 сурагчид, сургалтын менежер Б. Одончимэг эцэг эхийн төлөөлөл Б. Одхүү, Ч. Баярхүү,
Б. Ганбаатар нарын хамт 1100 км замыг туулан Өмнөговь аймгийн Номгон сумын Дэрсэнэ ус багийн нутаг, дархан хил дээр оршихМонгол улсын өмнө цэг Орвог гашууны бор толгойг зорин очлоо.
Хамгийн хойд захын цэг Монгол Шарын даваанаас Орвог гашууны Бор толгой хүртэл 1259 км байдаг байна. Дэлхийн 2 дугаар дайны дараа олон улс орны газар нутагт өөрчлөлт орсны нэг нь Монгол улс юм. 1957 онд ЗХУ-тай хилийн цэсээ бүрэн тохирсон гэж түүхэнд бичиглэсэн байдаг бол 1962-1963 онуудад БНХАУ-тай хилийн цэсээ бүртгэн тогтсон ажээ. Тухайн үеийн Монгол улсын АИХ-ын тэргүүлэгчдийн дарга Ю.Цэдэнбал БНХАУ-ын ерөнхий сайдын урилгаар Бээжинд айлчлахдаа хоёр улсын хил тогтоох комисс байгуулсан байдаг байна. Тэрхүү комисс 4677км хилийн цэс тогтоон 639 багана бүхий тэмдэглэлээ босгожээ. Ингэж тэмдэглэхэд Монголын хамгийн өмнө цэг сүндэрлэн боссон түүхтэй гэнэ. Орвог гашууны бор толгой нь Улаанбаатар хотоос 859 км зайд оршдог юм. Аялалын хүрээнд Мухар шивэрт, Аймгийн Байгаль түүхийн музей, Номгон сумын нутагт орших аймгийн 9 гайхамшигийн нэг болох Сангийн далай хийд, Цагаан дэрсний хилийн заставаар зочилж үзэж танилцлаа. Энэхүү аялалт хичээлээр сурагч хүүхдүүддээ говь нутгийн түүх ,онгон дагшин байгалийг нүдээр үзэж сонирхох,бахархах, эх орныхоо амгалан тайван дархан хилээр омогших, эх оронч үзлийг төлөвшүүлж, эр цэргийн албанд мордох хүсэл тэмүүлэлийг бий болгохыг зорилоо

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%