Аймгийн ИТХ-ын Зөвлөлийн ээлжит 2-р хурал нь шинэчлэн байгуулсан бүрэлдэхүүнтэй хуралдаж байна.
2024 оны 01-р сарын 29-ны өдрийн аймгийн ИТХ-ын 18-р хуралдааны 09 дүгээр тогтоолоор Зөвлөлийг шинэчлэн баталсан бөгөөд Зөвлөлийн шинэчилсэн бүрэлдэхүүнд:
Даргаар: ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн
Гишүүдээр: Аймгийн ИТХ-ын Төлөөлөгч О.Буяннэмэх, Ц.Буманбуян, Т.Баатармөнх, Г.Энхболд, Д.Баярбат, Б.Жигмэддорж нар байна.
Өнөөдрийн хурлаар аймгийн ИТХ-ын 19-р хуралдаанаар хэлэлцэх асуудлууд болох
📌Тэмдэгтийн хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай
📌“Алдарт эх”-ийн одонгоор шагнуулах хүсэлт уламжлах тухай
📌Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаагчдын хяналтын тоо батлах тухай
📌Аялал жуулчлалын стратеги төлөвлөгөөний хэрэгжилт
📌Түрээсийн орон сууцыг өмчлүүлэх журам батлах тухай
📌Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 16.1 дэх заалтын дагуу аймгийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүний талаар санал уламжлах тухай
📌Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийн тоо тогтоох, сонгуулийн тойрог, мандатын тоо, дугаарыг тогтоох тухай
📌Аймгийн ИТХ-ын Зөвлөлийн 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөө батлах тухай
📌Хөрөнгө шийдвэрлүүлэх тухай
📌Компанийн үүсгэн байгуулагчаар оролцох тухай
📌Хуралдааны тов тогтоож хэлэлцэх асуудлын дараалал тогтоох тухай зэрэг асуудлыг хэлэлцэн холбогдох хэлтэс агентлаг мэргэжилтнүүдээс мэдээлэл аван, материалын бүрдэл, судалгааг ханган ажиллаж байна.