ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

АЙМГИЙН ИТХ-ЫН АЖЛЫН ХЭСЭГ УРД СУМДАД АЖИЛЛАЛАА

2024-05-01

 

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 онд хийх ажлын төлөвлөгөөний дагуу  2024 оны 04 дүгээр сарын 22-27-ны өдрүүдэд Рашаант, Гурванбулаг, Могод, Хишиг-Өндөр, Орхон, Бүрэгхангай, Дашинчилэн, Баяннуур сумдад аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбатаар ахлуулсан ажлын албаны мэргэжилтнүүд, тухайн тойргоос сонгогдсон ИТХ-ын төлөөлөгчид аймгийн ИТХ-ын үйл ажиллагааг сумдад сурталчилж, төлөөлөгчдийг тойрогт нь ажиллууллаа.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Рашаант сумын Засаг дарга Б.Бат-Эрдэнэ, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Гурванбулаг сумын Засаг дарга Б.Дэлгэр, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Д.Мэндсайхан, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ч.Батсүх, Д.Намнанбаяр, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Бүрэгхангай сумын Засаг дарга М.Бадам, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Отгонтуяа, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Дашинчилэн сумын Засаг дарга Д.Луттөмөр, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Булгантамир, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Баяннуур сумын Засаг дарга Л.Одончимэг, ИТХ-ын Нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Оюунболд болон ажлын албаны мэргэжилтнүүд ажиллалаа.

Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь тухайн нутаг дэвсгэрт төсвийн хуваарилалт, нийгмийн харилцааг зохицуулах, бодлого батлах иргэдийн төлөөлөгчдөөс бүрдсэн шийдвэр гаргадаг байгууллагын хувьд дээрх сумдад ажиллаж аймгийн хэмжээнд баталсан бодлого, шийдвэрийн одоогийн хүрсэн түвшин, цаашид бүсчилсэн хөгжилд сум, багаараа хэрхэн нэгдэн нийлж ажиллах, дараа дараагийн гарах шийдвэрүүдэд ямар онцлогуудыг багтаах талаар иргэдтэй уулзаж санал, хүсэлтийг сонсож, тухайн тойргоос сонгогдон ажиллаж байгаа төлөөлөгчид тайлант хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлуудаа тайлагнаж ажиллалаа.

 

 

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 74
2 / 3%
3 / 4%
44 / 59%
1 / 1%
24 / 32%