Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас санаачлан дүүргийн ЗДТГ, Дэзэрэт олон улсын байгууллагатай хамтран “Олон улсын гэр бүлийн өдөр”-ийг угтан гэр бүлийн хөгжлийг дэмжих зорилгоор “Гэр бүл хамтдаа аз жаргалтай” сэдэвт сургалт, арга хэмжээг дүүргийн 0-2 насны хүүхэдтэй, залуу гэр бүлийн төлөөллийг хамруулан зохион байгууллаа.
Тус сургалтыг нээж дүүргийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга П.Баянбаатар, Дэзэрэт олон улсын байгууллагын хуулийн мэргэжилтэн Д.Одсэржмаа нар үг хэллээ.
“Гэр бүл дэх хүүхэд хамгаалал” сэдвээр “Хүүхэд залуучууд, гэр бүл хөгжил дэвшлийн төв” төрийн бус байгууллагын тэргүүн, сургагч багш Ж.Баясгалан сургалт зохион байгуулав.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА