Хариуцсан ажилдаа амжилт гарган дүүрэг, орон нутгийнхаа хөгжилд бодитой хувь нэмэр оруулан ажиллаж байгаа Чингэлтэй дүүргийн төрийн албан хаагчид, иргэдийг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дээд шагнал “Чандмань” одон, Хүндэт өргөмжлөлөөр шагнаж урамшууллаа.
Шагналыг Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Хурлын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга П.Баянбаатар, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Лхагвасүрэн нар гардуулан цаашдын ажил, хөдөлмөрт нь өндөр амжилтыг хүсэн ерөөлөө.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА