Өнөөдөр /2024.04.30/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санаачлан дүүргийн төрийн өмчит 38 цэцэрлэгийн эрхлэгч, эмч, багш, эцэг эхчүүдэд зориулан хүүхдийг цэцэрлэгийн орчинд аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Багш, эцэг эхчүүд хамтдаа оролцъё” нөлөөллийн арга хэмжээг Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтэстэй хамтран цэцэрлэгийн эрхлэгч, эмч, багш, эцэг эхийн төлөөлөл нийт 450 гаруй хүнийг хамруулан зохион байгууллаа.
Арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга П.Баянбаатар үг хэллээ.
Мөн Боловсролын ерөнхий хуулийн талаар мэдээллийг Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтсийн дарга А.Очир танилцуулж, “Хүүхдийн насны онцлог” сэдвээр “Хүүхэд залуучууд, гэр бүл хөгжил дэвшлийн төв” төрийн бус байгууллагын тэргүүн, сургагч багш Ж.Баясгалан сургалт зохион байгуулав.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА