ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

АЙМГИЙН ИТХ-ЫН 22 ДУГААР ХУРАЛДААН ХУРАЛДЛАА

2024-04-29

 

Сэлэнгэ аймгийн ИТХ-ын XXII хуралдаан 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:

1.Байгалийн ургамал ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай асуудлыг хэлэлцээд Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт байгалийн ургамал түүж бэлтгэхэд мөрдөх төлбөрийн хэмжээг ховор төрлийн 25, элбэг төрлийн 25 нэр бүхий ургамлуудад шинэчлэн тогтоолоо. Тогтоол шинэчлэн батлагдсантай холбогдуулан аймгийн ИТХ-ын 2022 оны 85 дугаар тогтоолыг хүчингүйд тооцлоо.

http://selenge.khural.mn/t/29676

2.Улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг батлах тухай асуудлыг хэлэлцээд аймгийн төрийн захиргааны байгууллага, Засаг даргаас зөвшөөрөл олгоход хураах улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг баталлаа. Уг тогтоол батлагдсантай холбогдуулж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны “Тэмдэгтийн хураамжийн хэмжээг батлах тухай” 67 дугаар тогтоолыг хүчингүйд тооцлоо.

http://selenge.khural.mn/t/29677

3.Ой тэмдэглэх зөвшөөрөл олгох тухай асуудлыг хэлэлцээд аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн үүсэн байгуулагдсаны 60 жилийн ойг 2024 оны 8 дугаар сард http://selenge.khural.mn/t/29678,  Баруунбүрэн сумын Ерөнхий боловсролын сургуулийн үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг 2024 оны 9 дүгээр сард http://selenge.khural.mn/t/29680,  Мандал сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойг 2024 оны 10 дугаар сард тэмдэглэн өнгөрүүлэхийг зөвшөөрлөө. http://selenge.khural.mn/t/29679

4.Зөвшөөрлийн хугацаа сунгах тухай асуудлыг хэлэлцээд Мандал суманд Христийн шашны үйл ажиллагаа явуулж буй “Хайрын нөхөрлөл” сүмийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийн хугацааг 3 жилээр сунгалаа.

5.Захиргааны хэргийн шүүхэд хариуцагчийн төлөөлөгч томилох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

6.Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тойрог байгуулж, тойрогт ногдох мандатын тоо, дугаар, төвийг тогтоох тухай асуудлыг хэлэлцээд Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг 30 тойрог, 41 мандаттай байхаар тогтоолоо. Тодруулбал, аймгийн төвийн сумын баг тус бүрд 1, Ерөө, Сайхан сум тус бүрд 2, Мандал суманд 5, бусад сум тус бүрд 1 тойрог байгуулж нийт 30 тойрогтой. Тойрогт ногдох мандатын тоо өмнөхөөс 4 мандатаар нэмэгдэж 41 болсон нь Алтанбулаг суманд 1, Сүхбаатар сумын Салхит 3 дугаар багт 1, Мандал суманд 1, Сайхан суманд 1 байхаар нэмэгдүүлэн тогтоолоо.

http://selenge.khural.mn/t/29681

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%